“Disability expo 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн “Disability Expo 2022” арга хэмжээг “Хүртээмжтэй хөгжлийн дэвшилттэй шийдлүүд, хүртээмжтэй эрх тэгш байдлыг дэмжихэд инновацийн үүрэг” уриан дор 11 дүгээр сарын 20-нд зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Hand Pro ХХК хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, нийслэл, дүүргийн хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүд хамтран зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээг нэг дороос үзүүлэх, ажил хайгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тохирох ажлын байранд зуучлах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, … Continue reading “Disability expo 2022” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн өдөрлөг боллоо